Төрийн өмчит компанийн засаглал, бүтээмжийг сайжруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр ТӨК-иудын дарга нар ашиггүй ажилласан хэр нь өөрсдийгөө олон зуун сая төгрөгөөр шагнаж байсан гэх бариммт мэдээлэл дурдагдсан. Бид энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс энэ талаар тодруулахад тэрбээр “Хэлэлцүүлгийн үеэр таны яриад байгаа асуудал яригдлаа. Гэхдээ танилцуулагнадаа Аудитын газрын 2022 оны тайлангаас ашигласан байна лээ. ТӨК-иудын дарга нар өөрсдийгөө шагнадаг, унаж байсан машинаа өөр дээрээ шилжүүлдэг асуудлыг 2022 оноос зогсоосон. 2019-2021 оны хооронд өөрслийгөө шагнадаг, үр ашиггүй үйл ажиллагаа зохион байгуулдаг асуудал байсан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна