"Дүнжингаравын хурд 2026": Айраг түрүүнд хурдалсан хурдан хөлгийн цуваа

Zuv.mn
2 цаг 39 минутын өмнө

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны "Дүнжингаравын хурд 2026" хаврын морин уралдаан өнөөдөр Цагаан хөтөлд боллоо. Уралдаанд гурван насны 200 шахам хурдан хөлөг оролцов. Уралдааны дүнг танилцуулж байна.  

Их нас /64 морь/ 

 1. Төв аймгийн Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Баярбатын хээр. Дорнод аймгийн Сэргэлэн сумын уяач Жаргалсайханы Энхбатын унаган адуу. 2025 оны Их хурд уралдааны айргийн гурав. Баатарын Мэндсайхан уясан. 

 2. Өмнөговь аймгийн Булган сумын уяач МУТМУ Намдагийн Хүрлээгийн хээр. Хязаалан Баян-Адарга сумын бүсийн түрүү, Соёолон улсад 12. ААУ Баттулгын Ганбаяр уясан 

 3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэний Түмний эх халиун. МУТМУ Батхүрэлийн Бат-Өлзий уясан /12 настай морь/ 

 4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сүрэнжавын Хүдэрчулууны зээрд. МУАУ Цэрэндоржийн Мөнххуягийн унаган адуу. 2025 оны Зүүн бүсийн соёолонгийн түрүү. 

 5. Говь-Алтай аймгийн Халиун сумын Батбаатарын Эрмүүний халтар халзан. 2025 оны Улсын наадмын айраг. Сүхбаатар аймгийн уяач Д.Аюулгүйн унаган адуу. МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан 

 6. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Эрдэнэбилэгийн Бат-Эрдэний хүрэн. МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан. 7.Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баасанцэрэнгийн Энхзоригийн хээр.МУТМУ Мөнхбатын Цэрэнжав уясан. 8. Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Ганбатын Гантулгын хүрэн. 

 9. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уяач Хожабергений Нурлатын бор. 

 10. Төв аймгийн Заамар сумын уяач Гомбожавын Булгансайханы зээрд халзан. ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо TRM Mongolia,Молорын Хишиг урлан

Соёолон /76/

1. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн халтар. МУАУ Энхбатын Дашчирэв уясан.

2.Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариуболдын хээр алаг. МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаяр уясан. Өндөр гэгээний наадмын түрүү.

3. Увс аймгийн Түргэн сумын уяач Сайнжаргалын Анхбаярын хүрэн халзан. МУТМУ Мөнхбатын Цэрэнжав уясан. Цогбаярын Хүрэлтулгын унаган адуу.

4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУМУ Дагвадоржийн Жамъянгийн сартай зээрд. МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан. Өндөр гэгээний айраг

5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уяач Хожабергений Нурлатын хул. МУАУ Шаравжамцын Бадамжунай уясан. Улсад -12 ,Өндөр гэгээний айраг.

Сонгомол дунд /63/

1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул МУТМУ Намдагийн Хүрлээгийн хул халзан. Баттулгын Ганбаяр уясан.

2. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Данзандоржийн Одхүүгийн хээр алаг. МУТМУ Ононгийн Батболд уясан.

3. Хэнтий аймгийн Дадал сумын Бат-Өлзийн Оргилын хээр.

4. . Төв аймгийн Баянцогт сумын Эрдэнэхуягын Түмэн-Өлзийн хүрэн.

5. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн хүрэн. Гончигийн Баттулгын унаган адуу.

6.Дундговь аймгийн Дэрэн сумын Сосорбурамын Одгэрэлийн халтар.

7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Батдэлгэрийн Ганбатын хээр.

8. Хэнтий аймгийн Дадал сумын Бат-Өлзийн Оргилын бор.

9.Дундговь аймгийн Сайнцагаан сумын Одонбаатарын Болдсүхийн хээр.

10. Завхан аймгийн Цагаанчулуут сумын Балдоржийн Баярдоржийн халтар.

/Эх сурвалж: М.Оюунбаатар, NTV телевиз/




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна