​ Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

БНСУ-ын жүжигчин Ким Го Ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүнд өвчтэй, төлбөрийн чадваргүй  хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт зориулан Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт 50 сая воны хандив өргөжээ. БНСУ-д тавдугаар сарын 5-ныг Хүүүхэд хамгааллын өдөр болгон тэмдэглэдэг юм байна.

“BH Entertainment” агентлагийн мэдээлснээр, жүжигчин мөнгөө өчигдөр шилжүүлсэн бөгөөд өнөөдөр хүрэх ёстой хүмүүстээ хэдийнэ хүрчихсэн үр дүн нь гарч байгаа гэсэн байна.

Ким Го Ын өвтэй, ар гэрийн боломжгүй хүүхдүүдэд 2021 оноос оноос тусалж, Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт хандив өргөж ирсэн бөгөөд энэ удаагийнх зургаа дахь шилжүүлэг нь юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.38
    1 цагийн өмнө

    Буян нь дэлгэрсэн мундаг бүсгүй бна даа.

    Хариулах