Б.Найдалаа: Дулааны хэрэглээг хэмждэг болно

Zuv.mn
56 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.  

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрчим хүчний салбарт авч хэрэгүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл гарлаа.

Үүнд, БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай дэд станцыг ашиглалтад оруулах, таван аймагт, таван байршил дээр нарны цахилгаан станц барих, эрчим хүч түгээх өртгийг гурван хувиар бууруулах үүрэг өгсөн.

Энэ салбар хэрэглэгчдэд чиглэсэн, ойлгомжтой байх ёстой. Тийм ураас энэ тал руу чиглэсэн цахим шинэчлэлийг хэрэгжүүлэх, дулааны тоолууртай болгох ажлыг энэ оны гуравдугаар улирлаас хэрэгжүүлэх үүрэг өглөө. Нийт орон сууцны 53 хувь нь тоолуур тавих боломжтой байна. Үлдсэн хувьд нь нэмэлт тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Мөн шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудад дулаан хэмжигчтэй байх шаардлага тавина” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна