УИХ Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар Ерөнхий сайдаас "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх хууль намраас хэрэгжих байсан. Засгийн газар НӨАТ-ыг буцаалтыг нэмэгдүүлэх амлалтаасаа ухарч байна. Та хариулт өгөөч" гэж асуув.
Ерөнхий сайд Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэхэд 1.6 их наядыг зарцуулна. Үүний оронд би зах зээлд байгаа ажлын байрыг хадгалж үлдэхийг чухалчилна. Энэ бол иргэн, аж ахуйн нэгжээ, хувийн хэвшлээ дэмжиж байгаа илүү бодит дэмжлэг. Төсөв 1.6 их наядаар тасарвал юун, тэр цалин, тэтгэвэр нэмэх... Тиймээс НӨАТ-ын босгыг нэмэгдүүлж, 50 саяас 400 сая болголоо. Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувь татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө" гэж хариулав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна