“Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн шилдгүүд тодорлоо

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчид тодорлоо.

Уг наадамд:

ТЭРГҮҮН БАЙР — Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал
ДЭД БАЙР — Пэрэнлэйн Нямлхагва
ГУТГААР БАЙР — Сумьяасүрэнгийн Батзориг
ТУСГАЙ БАЙР — Батдоржийн Жамбалдорж, Мулцаны Уянсүх нар тус тус шалгарлаа.

 Энэхүү наадмыг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Явуухулан сан”, “Мөнх Огторгуйн Чимэг” төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлч залуу үеийг дэмжин урамшуулах, яруу найргийн ариун гэгээн ертөнцийг олон нийтэд түгээх эрхэм зорилгыг өвөрлөж байна.

 Монголын утга зохиолын тэнгэрт тодрон мандсан Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нь Завхан нутгаас төрөн гарсан XX зууны сор болсон найрагчдын нэг билээ. Түүний эх орон, хүн чанар, хайр дурлал, монгол ахуйг магтан дуулсан бүтээлүүд нь үе үеийн уншигчдын сэтгэлд мөнхөрч, Монголын яруу найргийн үнэт өв болон үлджээ. “Би хаана төрөө вэ”, “Тэхийн зогсоол”, “Хар ус нуурын шагшуурга” зэрэг бүтээлүүд нь монгол түмний оюуны ертөнцөд өнөө хэр нь гэрэлтэн оршсоор байна.

Завхан нутгаас төрөн гарсан их найрагчийн оюуны өвийг хүндэтгэн дээдэлж, Монгол яруу найргийн “Мөнгөн хазаарын чимээ”-г үеийн үед цуурайтуулан түгээх болтугай.

Үг нь мөнхөрч, ухаан нь ундарч, уран бүтээл нь түмэн олны сэтгэлд эгшиглэн байх болтугай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна