Ө.Шижир: ХХОАТ-ыг бууруулснаар иргэн 100.000 төгрөг төлдөг байсан бол 10.000 төлнө

С.Гандэлгэр
1 цаг 51 минутын өмнө

Хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг нэг хувь болгож бууруулах хуулийн төслийн талаар өнөөдөр /2026.05.13/хууль санаачлагч Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийсэн.

ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулахыг зургаан өдрийн дотор 100 мянган хүн дэмжиж, цахим гарын үсэг зурсан аж.

Энэ талаар УИХ-ын Ө.Шижирээс тодрууллаа.

Тэрбээр "Үнийн өсөлтөөс шалтгаалж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байна. Гэтэл Засгийн газраас бодитой ажил хийхгүй байна. Өнөөдөр Монгол Улсад 200 мянга гаруй ах ахуй нэгж бүртгэлтэй байна.

Үүнээс 110 мянга гаруй нь үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Үүний 80-90 мянга нь нэгээс хоёр ажилтантай компани байгаа. Эдгээр компанийг яаж хөл дээрээ зогс гэж байгаа юм бэ. Сүүлийн үед жижиг дунд ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолоо гэдэг мэдээллүүд их гарч байна. 

Энэ бол татварын, төрийн бодлого буруу байна гэсэн үг. Аж ахуй нэгжүүдээ хувь хүний орлогын албан татварыг бууруулах зэргээр дэмжих ёстой. Манай улс мөнгөгүй биш, мөнгөтэйн зовлонг эдэлж байна.

Хувь хүний орлогын албан татварыг бууруулснаар иргэн 100.000 төгрөг төлдөг байсан бол 10.000 төлнө гэсэн үг. 

Төрийн бодлого татвар төлөгчдөөс мөнгийг нь хуу хамах биш, илүү олон хүн, аж ахуй нэгж татвар төлдөг болоход чиглэх ёстой. Гэтэл одоо ажил хийж байгаа иргэн, аж ахуй нэгжээ татвараар дарамтлаад байна. Үүнийг өөрчлөх боломж бий" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна