ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо өчигдөр Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа нэрт нийтлэлч Баабар түүний талаар таагүй байр суурь илэрхийлсэн юм.
Тэгвэл Б.Солонгоо өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "Баабар гуай намайг зохиож ярьдаг гэжээ. Би юу ч зохиогоогүй, бодитой баримттай мэдээлэл хүргэж байсан.
Баабар гуай харин яагаад энэ олон жил Рио Тинтогийн гал хамгаалагч шиг ажилладаг вэ. Баавгайн талд байнга зогсох юм. Олон тэрбум ам.долларын зээлийн хүү, менежментийн төлбөр авах замаар Рио Тинто Оюутолгой төслийн хамаг ашгийг хамах нь зөв үү. Монголчуудад үр өгөөж ирэхгүй байгаа нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч төлөхөөргүй байгаа нь зөв үү. Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд юу гэж боддог бол? Бороогийн алтны ордын тогтвортой байдлын гэрээний гашуун түүх давтагдах эрсдэл байгааг мэддэг болуу?
Баабар гуай олон асуудал хольж төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж байгаа тул тайлбар оруулья:
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Рио Тинтогийн Жан Себастьян Жак захирлын Лондон дахь гэрт нь байхдаа Дубайн гэрээний санааг олсон талаар болон Ч.Сайханбилэгтэй ямар дотно сайн харилцаатай байсан талаар Рио Тинтогийн захирал нь өөрөө сайрхаж ярьж байсан талаар австрали улсын хэвлэлээр гарсан байдаг. Холбоосыг доор оруулав.
С.Баярцогтын оффшор данс, дотоод мэдээлэл ашиглан Айвенхоу Майнз компанийн хувьцааг худалдаж авсан болон Оюутолгой ХХК-аас 60 тэрбумын тендер авсан асуудал мөн л шүүхийн шийдвэр дээр дурайтал дэлгэрэнгүй бичсэн байсныг олон нийт мэдэх эрхтэй. Шүүхийн шийдвэрийн холбоосыг оруулав.
Олон асуудлыг хольж төөрөгдүүлсэн мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.16
Хятад хүн мөнгөнд үхийшд. Ойлгомжтой. Ген нь байна.
Хариулах66.181.160.38
Энэ хүүхэн РЦНК-д бас элсэгджээ!!!
Хариулах203.91.115.54
Баатар 1 рт хужаа хүн 2 рт. АН ын анхны луйварчин 12 ын нэг шүүдээ Оюутолгой Баярцогт Элбэг йн хамтрагчид Монголын түүхийг дандаа худлаа тайлбар бичнэ Монголын түүхийг хужаа өвгөн бичих болоогүй шүү
Хариулах59.153.115.226
Яг үнэн
122.201.31.50
Баабар Баярцогтын гал хамгаалагч хийж хэдэн төгрөг оронд нь авч гол зогоодог байх хөөрхий
Хариулах66.181.187.17
Сайн б.а
Хариулах