Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Ингэснээр дараагийн хотын дарга хэн байх вэ гэдэг асуулт гарч ирж буй.
Хуулиараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох хоёр арга бий. Эхнийх нь, НИТХ дотроосоо нэр дэвшигч тодруулж батламжлах.
Удаах нь, Ерөнхий сайд НИТХ-д нэр оруулж батлуулах. Д.Сумъяабазарыг Х.Нямбаатараар солиход энэ хувилбараар явсан. Энэ удаад ч энэ хоёр хувилбар нээлттэй бөгөөд алинаар нь явахаас шалтгаалаад нэр дэвшигч нь өөр байхаар яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлин намыг авах зоригоор эхлээд хотын удирдлагыг солино гэвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн тоглолт орж ирнэ. Ерөнхий сайдын тоглолтоор явна гэвэл Засгийн газар өөрийн БЭТ-ээ хот дээр томилуулна гэсэн үг.
Э.Бат-Амгалангийн хувилбараар явна гэвэл Нийслэлийн Засаг даргад А.Баярыг томилуулж, дараа нь Э.Бат-Амгадан өөрөө Нийслэлийн МАН-аа авах, эсвэл Э.Бат-Амгалан Нийслэлийн Засаг дарга ч болж, Нийслэлийн намаа ч авч, Баянзүрх дүүрэг дээр УИХ-ын нөхөн сонгууль болно.
Ерөнхий сайд хүнээ томилуулах хувилбараар явбал харин Ж.Энхбаяр, Д.Пүрэвдагва нарын нэг нь Х.Нямбаатарын оронд очих бололтой.
Эх сурвалжийн хэлснээр, МАН-ын томчууд Ж.Энхбаяр, Д.Пүрэвдагва нарт албан ёсоор санал тавьсан. Гэхдээ хэн нь ямар хариу өгсөн нь тодорхойгүй гэж байгаа юм.
Түүнчлэн, Нийслэлийн намын даргаар ажиллаж, НИТХ-д нөлөөгөө тогтоосоор буй Х.Нямбаатарын талаас өөрийн хүнээ томилох сонирхол байгаа гэх бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэнг “сойж байгаа” гэсэн мэдээлэл байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
172.59.190.17
Хүрэлсүхийн хүн сонгогдоно.. учрал Аавдаа өрөө төлнө
Хариулах