“Сүнс” хамтлагийн дуучин Ж.Замилан тавдугаар сарын 22-ны өдөр бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна.
Анх “Сүнс” хамтлагт дуулж явсан Ж.Замилан амьдралын жаргал зовлонг туучсаар олон жилийн дараа уран бүтээлээ дахин эхлүүлж байгаа юм.
Түүнийг хувьд хорт зуршлаасаа салж, аав ээж, үр хүүдүүдийнхээ өмнө бардам амьдрахыг чин сэтгэлээсээ хичээж байгаа талаараа ярьсан байдаг.
Амьдралд алдаж, онож, архины эмчилчилгээнд хамрагдаж, гэр бүл, найз нөхдөөсөө холдохын гашууныг амссан ч эргээд босох сэтгэлийн тэнхээтэй байгаа түүнийг дэмжих хүн олон байгаа нь сайшаалтай.
Ж.Замилангийн тоглолтыг түүний багын найз, сэтгүүлч С.Отгонмөнх гардан зохион байгуулж буй. Сэтгүүлч С.Отгонмөнхийн хувьд “Сэрүүлэг” сонинд сурвалжлагч, ТВ8 телевизийн захирлаар ажиллаж явсан туршлагатай. “Ард түмний толь”, “Шөнийн толь”, “Өдрийн толь” хөтөлбөрийн автор тэрбээр хүндтэй зочид уригддаг “Colf&Coffee” нэвтрүүлгийг олон жил хийсэн танигдсан сэтгүүлч. Амьд хөгжмийн “Monster” шоунаа эхлээд “Миний сайхан ээжүүд” тоглолтыг 9 жил амжилттай зохион байгуулсан туршлагатай нэгэн.
Тоглолтонд Ж.Замилангийн аав "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан хамтлагтайгаа хүүгийнхээ оролцохоор болсон тухай сэтгүүлч Ж.Отгонмөнх хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Амьдралд ахин хөл дээрээ босохоор хөдөлмөрлөж буй Ж.Замилан, түүний халуун сэтгэлт найз Ж.Отгонмөнх нарт удахгүй болох тоглолтонд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна