МУГТ Н.Нандинхүсэл WNCAA-ийн Нэгдүгээр дивизионд тоглох анхны монгол сагсчин болно

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

МУГТ Н.Нандинхүсэл АНУ-ын Коллежийн лигийн  Нэгдүгээр дивизионы “Tennessee State Lady Tigers” багтай гэрээ байгуулжээ. Ингэснээр МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн 1-р дивизонд тоглох анхны Монгол тамирчин болох боломж бүрдлээ.

Тус багийн ерөнхий дасгалжуулагчаар WNBA холбооны Бүх оддын тоглолтод долоон удаа шалгаран оролцож,  2014 онд “Финикс меркюри” багийн хамт WNBA-д аваргалж, шигшээ багийн хамт ДАШТ-д хоёронтаа түрүүлсэн Кендис Дюпри хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Дашрамд, МУГТ Н.Нандинхүсэл ирэх зургадугаар сард 2026 оны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөнө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна