​ Ираны шигшээ баг бэлтгэлийн баазаа АНУ-д биш, Мексикт байгуулна

Т.Отгонсувд
1 цаг 34 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх Ираны шигшээ баг бэлтгэлийн баазаа АНУ-аас Мексик рүү шилжүүлнэ гэж мэдэгджээ. Хөлбөмбөгийн холбоо уг мэдэгпдлийг бямба гарагийн орой хийсэн бөгөөд Олон улсын хөлбөмбөгийн холбоо энэ талаар одоогоор байр суурь илэрхийлээгүй ч асуудал ном журмын дагуу шийдэгдсэн болохыг Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Тажа батлан хэлж байгаа юм.

Тэрбээр “Аз болоход ОУХХ манай хүсэлтийг дэмжсэн. ДАШТ зохион байгуулагчид болон ОУХХ-ны төлөөлөгчидтэй Стамбулд уулзалт хийсэн, Ерөнхий нарийн бичигтай нь онцлойн хурал ч зохион байгуулсан. Энэ бүхний дүнд манай хүсэлтийг дэмжсэн” гэж ярьсан байна.

Ираны шигшээ баг Аризона мужийн Тусон хотноо байрлахаар төлөвлөгдсөн байсан ч ийнхүү байршил өөрчлөгдөж, Мексикт төвхнөхөөр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна