Б.Бат-Эрдэнэ: Хэн нэгэн этгээд Хан-Уул дүүрэгт долоон тэрбумаар зочид буудал барих мөнгийг банкнаас шууд авч байна

Zuv.mn
1 цаг 50 минутын өмнө

Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хойд бүсийг аялал жуулчлалын бүс гэж үзсэн. Тийм учраас аялал жуулчлалын баазуудыг дөрвөн улирлын зориулалттайг бүх түвшний жилийн зургаан хувийн хүүтэй зургаан жилийн зээлтэй болгож өөрчилсөн.

Аялал жуулчлалын баазуудад дунджаар 500 сая төгрөгийн зээл шаардлагатай байгааг хэлдэг.

Энэ мөнгөөр дөрвөн улирлын жуулчны бааз босгох боломжтой. Гэтэл хэн нэгэн этгээд Хан-Уул дүүрэгт долоон тэрбум төгрөгөөр зочид буудал барих мөнгийг банкнаас шууд авч байна. Ийм зүйл байж болохгүй. Үүнийг бие биедээ зээл бэлэглэх процесс гэж харж байна” гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна