Г.Лувсанжамц: НӨАТ төлдөг ААН-үүд нь хохироод төлдөггүй нь хождог тогтолцоотой байж болохгүй

С.Гандэлгэр
3 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас татвартай холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийн давуу тал нь НӨАТ төлдөг ААН-үүдийн ачаалал буурна. Одоо бол НӨАТ төлдөг ААН-үүд нь хохироод төлдөггүй ААН-үүд нь хожоод байгаа юм шиг татварын тогтолцоотой байна. Татвар бол шударга байх ёстой. Төлөх бол бүгд төлөөд төлөхгүй бол бүгд төлөхгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой. Миний зүгээс Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр зарчмын зөрүүтэй саналуудаа бэлдээд явж байгаа. Огцом шийдвэр гаргаж болохгүй. 

Хэрвээ татвараа багасгаад улсын төсвийн орлогыг бууруулах гэж байгаа бол халамжаа танах ёстой. Түүнчлэн татвараа бууруулъя гээд ярьж байгаа гишүүд маань орон нутаг дээрээ том том замын төсөв суулгуулна гээд ороод ирж байна. Улсын төсвийн орлогыг бууруулах гэж байгаа бол зарлагыг нь бас бууруулах ёстой шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.