М.Мандхай: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл бол ард иргэдийн бус хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн татварын бууруулах зорилготой

С.Гандэлгэр
2 цаг 41 минутын өмнө

Ж.Баярмаа нарын 30 гаруй гишүүний өргөн барьсан "Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Мандхай дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.  

Тэрбээр "ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийг дэмжихгүй байгаа. Энэ хуулийн үндсэн концепц ард иргэдийг дэмжиж байгаа хууль гэж бодохгүй байна. Яагаад гэхээр ХХОАТ-ын 71 хувийг  мөнгөтэй хөрөнгөтэй хэсэг нь төлдөг гэж байгаа. Энэ татварын орлогоор улсын төсөв бүрдэж, сум орон нутгийн төсөв бүрддэг. Тэгэхээр яг хууль санаачлагчдын яриад байгаа шиг цалингийн орлоготой иргэдэд чиглэсэн хууль биш юм. Хуулийн төслийг нь харвал үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгийн түрээс, хонжвор сугалааны ХХОАТ нэг хувь болж байгаа юм. Тийм учраас би энэ хуулийг ард иргэдэд зориулсан бус хөрөнгө мөнгөтэй хэсэгт зориулсан хулгайн хууль гэж харж байгаа" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна