Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

Х.Есү
1 цаг 45 минутын өмнө

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ. 

Цахим орчинд шууд лайв байдлаар зохион байгуулдаг хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албанаас эрчимжүүлсэн шалгалтыг явуулсан. Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, урьд өмнө цахимд байршуулсан лайв мэдээллээ устгах замаар иргэдийг залилдаг этгээдүүдийг олж тогтоосон байна. 

Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг, бичлэгийг цахим хуудаст байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулах, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны цаасыг бусдаас онцлог байдлаар хуйлж хийн шалгаруулах, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс давж борлуулах зорилгоор хонжворт оруулах зэрэг хууль бус үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна