ОХУ-ын Ардын жүжигчин Филипп Киркоров интаграм хуудастаа аав Бедрос Киркоровтоо төрсөн өдрийн мэнд хүргэсэн видео бичлэг оруулсан нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Бичлэгт тэрбээр аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан дурсамжтай мөч, аав нь ач Мартин болон Алла-Виктория нартайгаа хамт өнгөрүүлсэн үе зэргийг харуулсан бөгөөд "Өнөөдөр би таныг талархал, дулаан сэтгэл, төгсгөлгүй хайраар дурсаж байна. Надад байгаа бүх сайн сайхан зүйл танаас эхтэй" хэмээн бичжээ.
Филипп Киркоровын аав Бедрос Киркоров өнгөрсөн оны гуравдугаар сард 92 насандаа зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна