Монгол Улсын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ "CU" брэндийн үйл ажиллагааг удирдан явуулдаг "Премиум Нэксус" ХК нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдлээ.
Энэхүү нэр хүндтэй жагсаалтад 6 дахь удаагаа шалгарч буй тус компани нь бизнесийн цар хүрээ, татвар төлөлт болон нийгэмд үзүүлэх нөлөөллөөрөө Монгол Улсын хэмжээнд тэргүүлэгч ТОП 10 компанийн нэг болсноо ийнхүү баталгаажууллаа.
ТОП 100 аж ахуйн нэгжийг борлуулалтын орлого, төлсөн татвар, даатгуулагчийн тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 цогц шалгуураар эрэмбэлдэг. "Премиум Нэксус" ХК-ийн хувьд 2025 оны үр дүнгээр дараах амжилтуудыг үзүүлсэн байна.
Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд (2025 оны жилийн эцсийн байдлаар):

“Премиум Нэксус” ХК нь зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа үнэлүүлж, нэр хүндтэй Retail Asia Awards-аас "Convenience Store of the year - Mongolia" шагналыг хүртсэн юм. Энэ нь Ази Номхон далайн бүсийн жижиглэн худалдааны салбар дахь шилдэг туршлага, инновацn, нийгмийн хариуцлагатай бодлогыг олон улсын хэмжээнд үнэлсний илрэл билээ.
Нийгмийн хариуцлагын томоохон санаачилгууд
Бизнесийн амжилтаас гадна "Премиум Нэксус" ХК нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах томоохон санаачилгуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн байна.
Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг:
Манай компггани Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр 6 дахь жилдээ шалгарч, үндэсний тэргүүлэгчдийн эгнээнд буюу 7-р байранд 2 жил дараалан эрэмбэлэгдлээ. Бид даатгуулагчдын тоогоор улсдаа 2-рт жагсаж, Монгол Улсын хэмжээнд хамгийн олон ажлын байр бий болгогчдын нэг болж, бизнесийн үйл ажиллагаагаараа дамжуулан нийгэмдээ үнэ цэн бүтээж байгаадаа баяртай байна. Хэдийгээр бид бизнесийн салбарт залуу компани ч гэлээ, анх 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш улсын төсөв болон нийгмийн даатгалын санд нийт 121.1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлээд байна. Үүнээс зөвхөн 2025 онд л гэхэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 42.6 тэрбум гаруй төгрөг төлж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
“Премиум Нэксус” ХК нь 2018 онд Солонгос улсын CU брэндийн мастер франчайз эрхийг авч, Монголд амжилттай нэвтрүүлсэн цагаасаа хойш тус компани 95%-ийн Монгол эзэмшилтэй жижиглэн худалдааны хамгийн өргөн сүлжээг бий болгосон юм. Ингэснээр үйлчилгээний салбарт цогц шинэчлэл хийж, хүмүүсийн амьдралын чанар, хүнсний аюулгүй байдал, дотоод гадаадын аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Өдгөө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани (MSE: CUMN) болсон "Премиум Нэксус" ХК нь конвиниенс дэлгүүрийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалж, дижитал шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний интеграци, нийгмийн хариуцлагатай бодлогын жишиг болон ажиллаж байна.
Үзүүлэлт | Үр дүн |
Сүлжээний тэлэлт | Монгол орны 16 аймагт 500 гаруй салбар дэлгүүр |
Ажлын байр | 3,500 гаруй үндсэн ажилтан |
Үйлчилгээний далайц | Өдөр бүр 220,000 гаруй хэрэглэгч |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна