ОХУ-ын 50 гаруй мужид шатахууны хязгаарлалт тогтоолоо

Zuv.mn
2 цаг 19 минутын өмнө

ОХУ-ын Москва, Санкт-Петербург зэрэг томоохон хот болон өмнөд, хилийн 50 гаруй мужид шатахуун түгээх станцууд борлуулалтаа эрс хумиж эхэллээ. Гол шалтгаан нь Украины дроны дайралтад өртөж, үйл ажиллагаа нь зогссон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн хохиролтой шууд холбоотой юм.

Тухайлбал, "Татнефть" компани бүх салбартаа нэг автомашинд 30 литр бензин, 60 литр дизель түлш олгох лимит тогтоож, зарим цэгт зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилж байна. Мөн "Роснефть", "Башнефть", "ТНК" зэрэг томоохон компаниуд саванд бензин борлуулахыг орон даяар хориглож, 18 мужид нэг машинд 50 литрээс илүүгүй эсвэл зөвхөн нэг бүтэн бак түлш олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ. 

Шатахууны хомстол нь нийгэм, эдийн засагт шууд нөлөөлж эхэлсэн бөгөөд ялангуяа Ростов зэрэг мужад шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 20-30 рублиэр өссөн байна. Үүнээс гадна ургац хураалтын чухал үе эхэлж байгаа энэ цаг үед фермерүүд дизель түлшний дутагдалд орж, ургацаа алдах бодит аюул нүүрлэлээ. Крым болон бусад хилийн бүс нутгуудад шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, зарим газарт зөвхөн тусгай талоноор түлш олгож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна