Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд машинтайгаа осолдож, хоёр иргэн нас барсан талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
"Энэ сарын 18-ны өдрийн 20.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Халиун сумын 2-р багийн нутагт Toyota Land Cruiser-200 тээврийн хэрэгсэл онхолдож, ослын улмаас зорчиж явсан 5 иргэнээс Б, С нар нь нас барсан хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Зам тээврийн осолтой холбоотойгоор гэмтсэн гурван иргэнд эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлсэн, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна