Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг албадан авчирлаа

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 56 минутын өмнө

Интерполын “Хөх булан” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Д-г АНУ-аас Монгол Улсад албадан авчрах тусгай ажиллагааг манай улсын Интерполын төв товчоо, АНУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээдийг АНУ-ын цагаачлах гаалийн асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр АНУ-аас Монгол Улсад хүргэж ирсэн байна.

Цагдан хорих 461-р ангид яллагдагчаар цагдан хорьж байна.

Уг этгээд нь 2022 онд залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан бөгөөд Монгол улсын Интерполын төв товчооноос энэ онд  гадаад улсаас интерполын шугамаар авчирсан 17 дох оргодол болсон.

Түүнчлэн АНУ, БНСУ зэрэг гадаад улс орнууд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг албадан гаргах ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдүүдийг АНУ, БНСУ зэрэг улсаас албадан гаргаж авчрах ажиллагааг эрчимжүүлээд байна. Үүнд сүүлийн хоёр сарын байдлаар залилах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, завших, зам тээврийн осол үйлдэж бусдын амь насыг хохироосон, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан зургаан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж Монгол Улсад авчирч мөрдөн шалгах ажиллагааг холбогдох байгууллагаас хэрэгжүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна