Жуулчдад зориулсан уяачдын наадам

Х.Есү
1 цаг 56 минутын өмнө

ARA Complex болон Fairfield Guesthouse хамтран жуулчдад зориулсан Монгол наадмын өв соёл, уяачдын баярын уур амьсгалыг нэг дор мэдрүүлэх тусгай хөтөлбөрөө зохион байгуулахаар боллоо!

Үндэсний урлагийн тоглолтоор эхлэх энэхүү өдөрлөгт:

• Монгол үндэсний бөхийн барилдаан

• Дааганы уралдаан

• Сур харвааны тэмцээн

• Жуулчдад зориулсан сур харваа

• Шагайн харвааны тэмцээн

• Жуулчдад зориулсан шагайн харваа зэрэг хөтөлбөрүүд багтана.

Уяачдын Наадам нь түмэн олонд, аялагч, жуулчдад үнэ төлбөргүй. Жуулчдад тусгайлан бэлдсэн VVIP суудлууд сонгох бол тасалбартай. Fairfield Guesthouse Cafe Bakery & Travel DM-ээр захиалгаа өгөөрэй.

Ийнхүү 07/10-ны өдөр жуулчид маань:

12:00 цагаас эхлэн Эрийн гурван наадам, үндэсний урлагийн тоглолт, Монгол өв соёлыг өөрсдийн биеэр мэдрэн таних бөгөөд

Үргэлжлүүлэн энэ өдрийн үдшийн 20:00 цагт Rising Star Music Show үзэж, шөнөжин доргих боломжтой. 

Тасалбарыг TICKET.mn

ARA Complex, Arkhangai

07/10-ны өдөр 12:00 цагт 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна