Португал, Колумбын багийн тоглолтын тасалбар энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн эрэлттэйгээр тодорчээ.
ОУХХ-нд тус тоглолтын тасалбарыг авах 20 сая гаруй хүсэлт ирсэн аж. The Athletic Олон улсын хөлбөмбөгийн холбооны өндөр тушаалын эх сурвалжаас энэ мэдээллийг авсан байна. Энэ хэрээр үнэ нь өндөр тогтсон бөгөөд тоглолтын өмнө 1 ширхэг тасалбарын үнэ 3000 ам.доллар хүрсэн нь америк хөлбөмбөгийн “Супер боул”-ын тасалбараас ч илүү гарсан гэсэн үг юм байна. Энэ жил Супербоулын тасалбар 2000 гаруйхан ам.долларын үнэтэй байжээ.
Тоглолт АНУ-ын Майами хотын “Хард рок” цэнгэлдэхэд болж, 0:0-ээр тэнцсэнийг манай хөлбөмбөг сонирхогчид мэдэж байгаа байх. Энэ тоглолтыг цэнгэлдэхэд 64,478 “азтан” үзэж сонирхсоны дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ТТГ-ын дарга Кэш Патель, сагсанбөмбөгийн “Голден стэйт уорриорз” багийн од Жимми Батлер нар байсан гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна