Б.Мөнгөнзул эмэгтэй их мастер цолны болзол хангалаа

Zuv.mn
2 цаг 8 минутын өмнө

Олон улсын мастер (WIM) Б.Мөнгөнзул "Kasparov Chess Foundation Friendship Festival 2026" тэмцээнд оролцон, Эмэгтэй Их Мастер (WGM) цол нормыг гурав дахь удаагаа биелүүллээ.

Тэрбээр Монгол улсаас төрөн гарч буй дараагийн Эмэгтэй их мастер болж байна. 

Бат-Эрдэнийн Мөнгөнзул  2005 онд төрсөн, энэ жил 21 настай. 2012 оноос шатрын спортоор хичээллэсэн. Тэрбээр 2022 онд 17 настайдаа Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дэхь олимпиадад оролцохдоо 4 дүгээр ширээнд алтан медаль хүртэж, эмэгтэй баг 16 дугаар байрт ороход чухал үүрэг гүйцэтгэн олон нийтэд танигдсан билээ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна