Бельги "гайхамшиг" бүтээлээ

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Өнгөрсөн шөнө ДАШТ-ий талбайд Африк, Европын багуудын хоёр дуэль болж, хоёуланд нь Африкийн багууд хожиж явсан ч эцсийн дүндээ  Европын багуудын хожлоор өндөрлөлөө. Африк-Европын хоёр дахь дуэль Бельги, Сенегалын хооронд болж, бельгичүүд 2018 онд Японтой хийсэн тоглолтод хожсонтой төстэй маягаар буулгаж авав. Найман жилийн өмнө Бельги Японд 0:2-оор хожигдож яваад тоглолтын төгсгөлд гурван гоол оруулж хожсон юм. Энэ удаад гэхдээ нэмэлт цаг руу орж байж Тилеманс хожлын гоолыг оруулсан.

Тэрбээр 89 дэхь минутад тэнцээний гоолыг оруулсан бөгөөд үүнээс 20 минутын өмнө өөрт нь гоолын дамжуулалт өгсөн багийн анд Троссардтай талбай дээр муудалцаж, эгээтэй л зодолдоогүй. Гэхдээ муудаж сайдаад ч болтугай тэд тоглолтын хувь заяаг өөрчилсөн юм.

Тилеманс, Троссар нарын муудалцаан

Нэмэлт цагийн 117 дахь минутад Белигийн баг сүүлийн довтолгоонуудынхаа нэгийг зохион байгуулах үед Сенегалын баг алдаа гаргасан бөгөөд шүүгч үүнийг анзаараагүй. Гэтэл Тимоти Кастань шүүгч дээр очиж, Ламин Камара Тилеманс дээр алдаа гаргасан гэж ховлосон. Улмаар бөөн юм болж, болж ВАР шалгасны эцэст 11 метрийн торгуулийн цохилт өгч, Тилеманс өөрөө оруулснаар Бельги хэн нэгний бодож олж чадах хамгийн санаандгүй гэмээр өрнөлөөр шөвгийн 16-д шалгарлаа.

 

ДАШТ. Шөвгийн 32

Бельги-Сенегал 3:2

Гоол: Диарра 25 0:1, Сарр 56 /Ниакате/ 0:2, Лукаку 86 /Менье/ 1:2, Тилеманс 89 /Троссард/ 89, 2:2, Тилеманс 120+5 /пенальти/ 3:2



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна