СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 44 настай эрэгтэй Дэлгэрмөрөн голд живж, амиа алджээ

Т.Отгонсувд
1 цаг 51 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нэгдүгээр багийн Цагаан булангийн Ар бэрхийн ам хэмээх газарт 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн голд хүн живсэн" гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Дэлгэрмөрөн голд живж /эргээс 50 метрийн зайд/  Тосонцэнгэл сумын харьяат 44 настай эрэгтэй Б нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.

Иймд баяр наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлж, голын эрэг дагуу анхаарал болгоомжтой амрахыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна