Улаанбаатарт 25 градус дулаан байна

Zuv.mn
1 цаг 42 минутын өмнө

Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +29+34 градус, бусад нутгаар +23+28 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +23+25 градус дулаан байна. 

Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +22+24 градус дулаан байна. 

Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +21+23 градус дулаан байна. 

5 цагт Улаанбаатарт +9 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна