Эхний өдөр 39,736 хүсэлт иржээ

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 25 минут

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхэлсэн.

Тэгвэл өчигдрийн 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39 736 хүүхдийн хүсэлт ирсэн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдэгдлээ. 

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг энэ сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ. 


Цэцэрлэгийн цахим бүртгэлийн хугацаанд элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах зүйлсээ Боловсролын Ерөнхий газар болон харьяа дүүргийнхээ холбогдох дугааруудаас мэдээллээ авахыг зөвлөж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.33
    Өчигдөр

    Монголын үрс маш олон болтугай. Болдогсон бол маш олон үнэгүй сургууль цэцэрлэгүүд байгуулаад монголын үрсийг маш их болгох юмсан.

    Хариулах