Шатахууны хомсдолоос үүдэж галт тэргээр зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ

Zuv.mn
2 цаг 2 минутын өмнө

Шатахууны хомсдол УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг эрс нэмэгдүүлжээ. Өчигдөр өглөө (2026.08.13)-ний байдлаар Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 27 вагонтой зорчигчийн галт тэргээр 1001 зорчигч Улаанбаатарт иржээ.

Аялал жуулчлалын улирлын оргил үе болон хичээлийн шинэ жил ойртож буйтай холбоотойгоор зорчигчийн галт тэргээр үйлчлүүлэх иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс тасалбараа урьдчилан захиалахыг “УБТЗ” ХНН-ээс анхааруулжээ.

Зорчигчийн галт тэрэгний тасалбарыг аяллаас хоёр сарын өмнөөс захиалах боломжтой бөгөөд “УБТЗ” ХНН-ийн зорчигчийн галт тэрэг орон нутгийн тав, олон улсын гурван чиглэлд үйлчилдэг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна