10 настай охиныг хөршийнх нь 28 настай залуу трактороор дайран хөнөөж, аав нь шатааж булжээ

Х.Есү
2026/08/18

Ховд аймагт алга болсон 10 настай охиныг трактороор дайрч амь насыг нь хөнөөсний дараа шатааж булсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг охины хөршийн 28 настай залуу үйлдсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, 10 настай охин наймдугаар сарын 01-ны өглөө 09 цаг орчимд хөршийнх рүүгээ тарвас хураахад тусална хэмээн гэрээсээ гарч явсан байдаг. Түүнээс хойш охин гэртээ эргэж ирээгүй, аав, ээж нь маргааш нь цагдаад мэдэгдэж, эрлийн ажиллагаа эхэлсэн.

Охиныг алга болсноос хойш хөршийнх нь хүмүүс ургац хураалтын талбай руу авч яваагүй, үлдээсэн гэж мэдүүлсээр байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ охин ургацын талбай руу явсан ба тракторын хойно алхаж яваад хөл алдахад нь 28 настай эрэгтэй санаандгүй дайрч, тархийг нь бяцалжээ.

Ингээд хүүгийнхээ өмнөөс бүх хэргийг үүрэхээр шийдсэн аав охины цогцсыг шатааж, газар булсан байна. Үүний дараа эмнэлэгт хэвтэж, хүүгээ хот руу явуулжээ. Гэсэн хэдий ч эмнэлэгт хэвтэж байхдаа ч, эмнэлгээс гарсны дараа ч тэр охиныг талбай руу авч яваагүй, үлдээсэн гэж мэдүүлсээр байсан юм.

Охины хөрш М.Даделхан наймдугаар сарын 14-ны орой өөрөө хэргээ хүлээж, охины цогцос байгаа газрыг зааж өгснөөр эрлийн ажиллагаа зогссон юм. Одоогоор М.Даделхан болон түүний хүү 28 настай эрэгтэйг хэрэгт холбогдуулан цагдан хориод байна.

Үйлдсэн хэргээ нуун дарагдуулсан тэднийг ял шийтгэлээ шударгаар хүлээхийг олон нийт анхааралтай ажигласаар буй. Үүний зэрэгцээ танил, хөрш, ойр дотны хүн байсан ч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулмаар байна.

Мөн хүүхдийн аюулгүй байдал эцэг эхийн хариуцлагаас гадна төрийн бодлого, хяналт хамгаалалтаар давхар баталгаажих ёстой. Төр хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулж, эрсдэлтэй орчинд хяналт, хамгаалалтыг нэмэгдүүлэх шаардлага байсаар буйг дахин санууллаа. Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах эрхтэй учраас төр, эцэг эх, иргэн бүр үүнд бодитоор анхаарч ажиллах хэрэгцээ байсаар байна.  



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.213
    2026/08/18

    28 тай хүүхэд нь хүчиндсэн биз тэгээд шатаасан байж таарна. нуусан шатаасан хэлээгүй төөрөгдүүлсэн 1000 аад хүний ажлыг 14 хоног алдуулсан эх эцэг тэр залуу бүгд ял авах ёстой.

    Хариулах
  • 202.179.18.180
    2026/08/18

    Бузарын алуурчид Халхын шоронд хүний сүг болж очмогц хүний сэг болгож амьдын там эдлүүлэх шийтгэлийг халхын сайхан эрчүүд эдлүүлээд өгнө дөө Тамлуулж тарчлааж амьсгалыг нь хураалгах хэрэгтэй .

    Хариулах
  • 122.201.31.109
    2026/08/18

    Лалрын хасгууд цаанаа нэг зивүүн новшнууд. Дотор санаатай, санаа нь өмхиырчихсэн, дийлддэггүй новшнууд байдаг. Хэд хэдхэг хасаг сда-г танина. Ёстой яаж ч магадгүй лалрууддаа.

    Хариулах
  • 64.119.24.194
    2026/08/18

    Санаандгүй бол цагдаа дуудах байсан нуун дарагдуулсан гэхээр сонин бна

    Хариулах
  • 66.181.189.162
    2026/08/18

    Даанч дэндүү харамсалтай байнаа. Үнэхээр дайрчихсан бол хэл дуулгаж тусламж дууддаггүй ийм аймаар үйлдэл хийдэг эргүү дебил новшнуую юм байхдаа. Ард нь бсан хүүхэд яахаараа дайруулдагийг ойлгодгүй, ухарч явсан ткхник юмуу хаашаа юм . Ямарч л бсан яг бодоит үнэнийг тогтоох шаардоагатай аа. Шатаасан асуудал хардлага төрүүлж байгаа!.

    Хариулах
    • 202.126.89.84
      2026/08/18

      Яг үнэн

  • 66.181.186.174
    2026/08/18

    ХҮҮХДИЙН аюулгүй байдлыг хангаж чадахгүй ажлуулахаар авч явах уу?

    Хариулах
  • 122.201.31.195
    2026/08/18

    Маш харамсалтай хайран сайхан охин хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй шударгаар тэмцэх хэрэгтэй Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 103.229.122.87
    2026/08/18

    Энэ хйлаас нэг ч үнэн үг гарахгүй

    Хариулах
  • 103.10.22.80
    2026/08/18

    Buzariin muu hasaguudiig ter ger bvliig bugdiin shorond hataaj al

    Хариулах
  • 103.140.11.108
    2026/08/18

    Бурхан минь. Эвий хөөрхий охин минь. Хүн мөсгүй хүмүүс юмаа монголын хуулийг доромжлож байна худал хэлж ард түмний сэтгэлээр хэдэн хоног тоглов.бүлэг хэргийг үнэн зөвөөр шийдээсэй.

    Хариулах
  • 202.126.88.172
    2026/08/18

    Үнэхээр санаандгүй дайрч амь насанд нь хүрсэн бол харин ч цагдаа 103 гээл дуудмаар юм...санаатайгаар өөр ноцтой үйлдэл гаргасан учраас хэргээ нуусан байна..сайн шалга хүчирхийлэл байж болзошгүй.

    Хариулах
    • 202.126.89.4
      2026/08/18

      Санаанднүй осол болсон л юм бол хууль хяналт цагдаа дуудаад галар дээр нь шиилэх асуудал гэтэл шатаагаад булаад өвгөн аав нв эхнэр нь хүртэл охолцсон бүоэг гэмт хэрэг тэр хар авгай бвгөн 2ийг бас л яллах хэрэгтэй бүгдийг нь хорь