Машинд мөргүүлж амиа алдсан малчны хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Х.Есү
Өчигдөр 13 цаг 20 минут

Араб улсын иргэд Монгол иргэнийг дайрч хөнөөсөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд IV баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтаар тус багт суух Э.О /эр.32н/-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж гадаад улсын 2 иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.138
    Өчигдөр

    Араб улс гэж хаана байдаг улс вэ

    Хариулах
  • 103.212.117.45
    Өчигдөр

    бараг өөрөө очоод машин мөргөсөн аятай бичжээ, талийгаачийг бүү доромжлоорой. Машны жолооч нь эндхийн хасаг байж таарна, эзэн жолооч 2 уулаа ял авах ёстой. Монгол хүний амийг нэг шувуунаас болж Лалынхан хөнөөж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй, хуулийнхан хариуцлагатай хандаарай, иргэний нийгмийн байгууллагууд минь сайн хянаарай

    Хариулах
  • 122.201.31.80
    Өчигдөр

    юу хуцаад байгаан гаргахгүй байжийгаад энд ялийн эдлүүлэнэ шүү ямар даварцан андуурцан гөлөг вэ. дээр нь тэр монгол хүнийг алж болно гэсэн казак хүн заавал байгаа тэрийг бас ялийг нь эдлүүлнэ шүү гөлөгнүүп андуурцан байнашдээ зам тээврин осол лав яаалтачгүй биш шүү санаатай аллага байна

    Хариулах