Азийн Финтекийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asia Fintech Awards 2026”-аас Мандал хуримтлал апплейкшн “WealthTech of the Year” – төрөлд шилдгээр тодорлоо.
Тус арга хэмжээ нь Азийн финтекийн экосистемийн инновац, ололт амжилт, нийгэмд үзүүлж буй бодит нөлөөллийг үнэлдэг гэдгээрээ онцлог юм. Мандал хуримтлал апп таван төрөлд эцсийн шатанд шалгарсан бөгөөд шилдгээр тодорсон “ WealthTech of the Year” төрөлд олон хүчтэй өрсөлдөгчтэй байсан.
Тухайлбал, TradingFront by Tiger нь Сингапурт төвтэй, дэлхий даяар 10 гаруй сая хэрэглэгчтэй “Tiger Brokers Group”- ын хөрөнгө оруулалтын платформ юм. Мөн Alliance Bank & Comarch нь 1.5 сая хэрэглэгчтэй, 187.5 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Малайзын тэргүүлэх банк юм.
Энэ утгаараа Мандал хуримтлал апплейкшн нь Монголчуудыг хөрөнгийн зах зээлд энгийн, хялбараар оролцох боломжийг нээж, хуримтлуулах дадлыг хэвшүүлсэн зэрэг нь уг шагналыг хүртэхэд голлон нөлөөлжээ. Шагнал гардуулах ёслол нь Сингапур улсад 08 сарын 21-нд болсон бөгөөд Азийн 300 гаруй финтекийн салбарын шилдэгүүд оролцжээ. Шагнал авах үеэр “Мандал Ассет Менежмент”-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг хэлэхдээ, “Монголын финтек апп анх удаа Азийн түвшинд үнэлэгдэж чадлаа.
Мандал хуримтлал нь 110 мянган хэрэглэгчтэй Монгол улсын насанд хүрсэн хүн амын 45 хувьд хүрсэн хуримтлалын платформ болжээ. Бид жирийн иргэн ч хөрөнгийн зах зээлд оролцож, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломжтойг энэ бүтээгдэхүүнээрээ дамжуулан харуулахыг хүссэн. Тогтмол, тууштай хуримтлуулж буй хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг хариулсандаа баяртай байна” гэв. Ийнхүү Мандал хуримтлал апп олон улсад үнэлэгдэж Ази тивийн шилдэгээр шалгарсан нь Мандал Санхүүгийн Нэгдэлийн олон жил хэрэгжүүлсэн стратеги, цаашлаад Монголын хөрөнгийн захын хөгжлийг дараагийн түвшинд гаргасныг харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна