Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ оны хаврын тариалалтаар улсын хэмжээнд 370 орчим мянган га талбайд тариалалт хийснээс улаан буудай 318 мянган га, төмс 13 орчим мянган га, хүнсний ногоо 14 орчим мянган га, ногоон тэжээл 90 орчим мянган га, тосны ургамал 94 орчим мянган га талбайд тус тус тариалсан байна.
Засгийн газраас хаврын тариалалтын үеэр газар тариалан эрхлэгчидтэй уулзаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 8 мянган тонн шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгож, 140 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэж байсан юм. Ургацын урьдчилсан балансаар энэ намар:
Үүний үр дүнд Монгол Улс дотоодын улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна.
Намрын ургац хураалтыг технологийн хугацаанд нь буюу 9, 10 дугаар сард багтаан зохион байгуулахаар Ургацын комисс ажиллаж байна. Хүн хүчний дутагдлыг шийдвэрлэхээр Зэвсэгт хүчний жанжин штаб болон бусад аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан бөгөөд 9 дүгээр сарын 15-наас оюутнуудыг цалинтай ажиллуулах хувилбарыг сургуулиудын удирдлагатай хамтран боловсруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр шөнөдөө цочир хүйтрэх, нойтон цас орох эрсдэлтэй байгаа тул хүнсний ногоо хураалтад онцгой анхаарч байна.
УИХ-д өргөн бариад байгаа Төсвийн тодотголоор хэмнэсэн 1.4 их наяд төгрөгийн 150 орчим тэрбумыг хүнсний аюулгүй байдал, стратегийн нөөц бүрдүүлэхэд зарцуулна. Үүний хүрээнд улаан буудайн стратегийн нөөцийг 100 мянган тоннд хүргэх, гурилын үйлдвэрүүдэд улаан буудай худалдан авахад нь зориулж санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох, мөн төмс болон хүнсний 4 төрлийн ногооны стратегийн нөөцийг (10 мянган тонн төмс нөөцлөх) бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ.
Намрын ургац хураалтад шаардлагатай 2.5 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлэх бөгөөд ирэх хаврын тариалалтын шатахууныг одоогоос бэлтгэхээр төсвийн тодотголд тусгасан байна.
Өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт урьд өмнө Монголд гарч байгаагүй шүлхийн "SAT-1" хэвшлийн вирус илэрсэн бөгөөд БНХАУ-аас 1.6 сая тун, ОХУ-аас хоёр сая тун вакцин авчирч баруун таван аймгийн бүх үхрийг вакцинжуулснаар 7 дугаар сарын 8-наас хойш тус бүс нутагт өвчлөл дахин бүртгэгдээгүй байна.
Гэвч 8 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд (ОХУ-ын хилээс 20 км-ийн зайд) "SAT-1" хэвшлийн шүлхий дахин илэрч, улмаар Сүхбаатар аймагт зөөвөрлөгдөн гарсан байна. Засгийн газраас яаралтай хариу арга хэмжээ авч, нөөцөд байсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн 190 гаруй мянган тун вакциныг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад хүргүүлэн тарилгыг эхлүүлээд байна.
Засгийн газрын шийдвэрээр баруун 5 аймгаас бусад нутгийн бүх үхрийг "О" болон "SAT-1" хэвшлийн вакцинаар яаралтай вакцинжуулахаар шийдвэрлэв.
Мал эмнэлгийн салбарын шинэчлэлийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна