Рестораны жирийн ажилтан залуу ханхүү болж хувирчээ

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Бельги улс 26 настай Клеман Ванденкеркховег ханхүү Лораны хүү болохыг хүлээн зөвшөөрчээ. Лоран нь Бельгийн хааны бага дүү бөгөөд 27 жилийн өмнө Клеман Ванденкеркховегийн ээжтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ч хааны гэр бүлийнхний шахалтын улмаас ханилан сууж чадаагүй юм байна.


Эмэгтэй тэр үед жирэмсэн болж, хүүгээ энгийн амьдралаар өсгөсөн нь Клеман Ванденкеркхове ажээ. Ханхүү Лоран хүү Клеманыгаа өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох байгууллагуудад бүртгүүлэн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд бүртгүүлэх ажиллагаа, ханхүү болгох ёслол ч нууц байдалд болсон тул одоо л олон нийтэд ил болж байгаа юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна