Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудыг хэлэлцэнэ.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Тэтгэвэр тэтгэмжийн тухай асуудал дээр Учрал, Аубакир 2 гөлөг төөрүүлж байгаа юм шиг ахмадуудыг хууран мэхэлж, чулуу хөөлгөж байгаа нь үнэн шүү!!! Ер нь бол ахмадын тэтгэвэрт ийм их зөрүү гарч, 5,10,20,30..г.м-ээр хэдэн ч жилийн өмнө тэтгэвэрт гарсан бай яг тухайн үеийн ханшин дээрээ гацсан байгаа нь үнэн. ХХДХ, цалин хөлсний суурь өөрчлөгдөх үед тэтгэвэр тэтгэмжийн суурийг ижил түвшинд нэмэгдүүлж, зөрүүг багасгах талаар ямарч арга хэмжээ авдаггүй. тухайн жилийн инфляцийн хувиар жил бүр нэмэгдүүлэх хуультай ч хуулиа хэрэгжүүлдэггүй ийм л засаг төртэй явж ирлээ. Ялангуяа МАН-ын үед иргэнд ээлтэй шийдвэр гаргаж байсан түүх байхгүй!! Иргэдээ хуурах, иргэдийнхээ боломжийг хулгайлах тал дээр МАН хар түүх олныг бүтээсэн. Хаа очиж муу нэртэй С.Эрдэнэ 1990-ээд оны э/з-н хүнд үед ажилгүй орлогогүй байсан үеийг нь нөхөн тооцуулах арга хэмжээ авч байсан. Энэ чинь хүнээ дэмжсэн төрийн бодлогын нэг хэрэгсэл мөн ш дээ. ҮҮний бу₮янд төрийн бодлогогүй шийдвэрийн гайгаар ажилгүй орлогогүй болж гудамжинд гарсан олон хүн ядаж тэтгэвэрт гарах үедээ ажилласан жил тооцуулахаар болсон. Төр хэрвээ иргэдийг хохироох шийдвэр гаргасан бол тухайн үедээ май гээд мөнгө өгч чаддаггүй юмаа гэхэд ирээдүйд учрах эрсдэл, хохирлыг нь багасгах арга хэмжээ авах нь хүнлэг ёс, төрийн зайлшгүй үүрэг биз дээ??? Гэтэл МАН зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө сонгуульд санал авах зорилгоор малчдын зээл тэглэх, малчдад хууль бус тэтгэвэр олгох, шинэ хоршоо нэрээр зээл олгох..г.м намдаа ашигтай шийдвэрүүд гаргадаг. НДС г.м бүх төрлийн сан, төсвийн мөнгийг өөрийн юм шиг цацаж, хулгайлж, шударга иргэд, ААН-үүдийг хохироож байгаагаа юман чинээ боддоггүй. Хүнд ээлгүй, харгис МАНгас болсон нь үнэн шд. ийм болгосон эзэд нь Аугаа стратегич Амарбаясгалангаас авахуулаад... үргэлжилнэ. Төрийн алба, нийгэм-эдийн засгийн тогтолцоог дур зоргоороо самарна. Айна ичнэ гэж байхгүй. Инфляц гаарч, төгрөгийн ханш унаж, э/з элгээрээ хэвтсэн энэ цаг үед эрх баригчдын хамгийн гол анхаарал хандуулах асуудал бол ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ЦАЛИН ХӨЛСИЙГ үнэгүйдлээс хамгаалах. Ажил хийж байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийн хувьд бол учиртай. Тэтгэврийн насныхан, ХБИ иргэд бол ТӨРИЙН ХАЛАМЖ шаардах зорилтот бүлэг нь мөнөөсөө мөн шүү! Багахан хуурч, багахан доромжлоорой. Алив юманд хэмжээ хязгаар бий. Тэр тусмаа бодлогын шийдвэр гаргаж, хэм хэмжээ тогтоодог ТӨР засагт иргэдээ халамжлах ҮҮРЭГ НЬ бий!!!!! Өнгөрсөн хугацааны бодлогын алдааны хариуцлагыг МАН голдуу үүрэх ёстой доо. Жонхууруулсан төрөө өөрсдөө л эмхлэх ёстой. Дэлхий даяар эвгүйдэж байгаа энэ цаг үед улс орныг удирдах эрх мэдлийг хэрэгжүүлнэ гэдэг нь аль ч намын хувьд МАШ ТОМ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА шүү!!!!
Хариулах