Гаалийн байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Х.Есү
1 цаг 19 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс наймдугаар сарын 24-30-нд гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 1065 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1051 хэрэг шалгагдаж байна.

Б.М нь Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүллээ. Түүнчлэн нийтийн албан тушаалтан М нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, нийтийн албан тушаалтан Т нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна