УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу философич С.Молор-Эрдэнийг 30 хоног баривчлах шийдвэр шүүхээс гаргасныг эсэргүүцжээ.
Тэрбээр "С.Молор-Эрдэнийг дэмжих нь байтугай философич ч гэж хардаггүй. Үндэстэн улсын үнэт зүйлсийг илт үгүйсгэн, гутаан доромжилсон удаа дараагийн үйлдлийг нь олон ч жил ил тод шүүмжилсээр ирсэн. Гэхдээ тэглээ гээд хардаж байгаачлан, гадны элдэв нөлөө, зорилготойг нь тогтоогоогүй байхад 30 хоног баривчлахыг эсэргүүцэж байна!
Хүндээ биш. Хэнийг ч бай ингэж эрүүдэн шүүдгээ л больё гээд байгаа.
2025 оны Нэгдүгээр сард УИХ-ын гишүүн О.Алтангэрэл энэ 30 хоногоор баривчилдаг шалтгаан, хамруулдаг хүрээг хумих агуулгатай Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлгийн шатандаа царцсан байгаа. Яаравчлахгүй бол дарангуйлагчдын цуваа тасрахгүй нь" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.129
Дэмждэггүй, гэхдээ баривчлуулмааргүй байна гэж байгаа юмуу. Чиний дэмждэггүй хүмүүс баривчлагдсан л байгаа ш дээ. Хэнийх нь ч төлөө дуугараагүй байж, Молор-Эрдэнэд сүйд болж гэнэ. Өрөөсөн гутал юм бишүү чи.
Хариулах