Хэрэгтэн М.Батчулууны давж заалдах хүсэлтийг шүүх хүлээн авчээ

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хэрцгийгээр хөнөөсөн М.Батчулуун Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авчээ. 

М.Батчулуун Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “хэргийг үнэн зөв шүүж өгнө үү” хэмээн өргөдөл бичсэн байна. Өргөдлийн агуулгаас дурьдвал, гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг, баримт худал зохиомол, алуулсан гэх эмэгтэйн зураг хэргийн материалд байдаггүй гэх мэт үндэслэлийг дурьджээ. 

Шүүх хурал 14 хоногийн дараа болно гэж эх сурвалж мэдээллээ. 

Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан ч СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу 2024 онд эмнэлгээс гаргаж байсан юм. 

Мөн энэ төрлийн өөр нэг хэрэг үйлдсэн ч ял эдэлж байгаагүй. Харин бага Дарь эхэд гарсан хэрэг дээр өмгөөлөгч нар нь түүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлуулахаар СЭМҮТ-д хандаж, улмаар шүүхээс хэрэг хүлээх чадвартай хэмээн үзэж бүх насаар нь хорих ял оноосон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна