Хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа ээжүүдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтийг хүүхэд нь 3 нас хүртэл хойшлуулах, эсхүл зөвхөн хүү төлөх нөхцөлөөр хугацааг сунгах боломжийг бүрдүүлэх нийтийн өргөдлийг иргэн О.Энхболор санаачилжээ. Уг өргөдөл 100 мянган гарын үсэгт хүрвэл холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх юм. Одоогоор 7100 иргэн дэмжиж, өргөдөлд гарын үсэг зурсан байна.
Иргэн О.Энхболор өргөдөл санаачилсан шалтгаанаа "Хүүхдээ төрүүлэн гэртээ суугаа ээжийн банк болон банк бусын зээлийг хүүхэд 3 нас хүртэл хойшлуулах эсхүл хүү төлөх журмаар хугацаа сунгах боломжтой болгох. Монголд зээлгүй хүн байхгүй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй үед санхүүгийн дарамтаас чөлөөлж, үр хүүхдээ тайван өсгөх боломжоор хангах" хэмээн тайлбарласан байна.
Тус өргөдлийн гарын үсэг хүлээн авах хугацаа 16 өдрийн дараа дуусна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.40
kkkkkkkkkk
Хариулах