Ц.Магалжав: УИХ-ын гишүүн П.Мөнхтулга 22.00 цагаас хойш мессэж бичиж дарамталдаг...

Zuv.mn
1 цаг 12 минутын өмнө

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав улсын гарьд М.Бадарч маргаашийн барилдаанд зодоглох боломжтой эсэх асуудалд хариулт өглөө.

Тэрбээр “М.Бадарчийг барилдуулах хуулийн боломж байхгүй. Үүнийг Шадар сайд ч тодорхой хэлсэн. “МОНАДА” ч тодорхой хэлж байгаа. М.Бадарч сэтгүүлчдээс буруу зөрүү мэдээлэл авчихаад ийм байдал үүсгэж байна. Улс төр орсон юм байхгүй. Сүүлдээ МҮБХ, төрийн байгууллагын хооронд төвөгтэй байдал үүсгэж байна. М.Бдарчийг барилдах эсэх эсэх асуудлаар байнга холбоотой зөвлөгөө өгч явдаг. Гараад өөр сэтгүүлч эмэгтэйгээс зөвлөгөө аваад өөр юм яриад явдаг төвөгтэй асуудал байна.

Ерөнхийлөгчийн тамгын газраас хүртэл намайг дуудаж уулзаад “Барилдуулах асуудлыг судалж үзээч ээ” гэж хэлж байсан. Ерөнхийлөгч нь хүртэл ингэж хандаж байхад хэн нэгэн оролцоод, М.Бадарчийг хохироогоод байгаа юм байхгүй.  

2023 онд хэн гэдэг сэтгүүлч М.Бадарчаас ярилцлага авсныг бүгд мэдэж байгаа. Амыг нь хатгасаар байгаад “Улсын баяр наадмын дэвжээн дээр өчнөөн тэрбум төгрөг эргэлддэг гэсэн энэ үнэн үү” гэж асуугаад энэ гэнэн томоогүй хүн “Үнэн гээд хэлчихдэг. “Найман аймгийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө эргэлдэж байна”, “Архангайн бөхчүүд намайг тоодоггүй, дэмждэггүй” гэж хэлүүлээд “Үндэсний бөх” гэдэг их айл, “тогоотой хоол” хуу нь шүлс хаяулаад явдаг Шинээ гээд сэтгүүлч эмэгтэй байна. Ээмэгтэй бас нэг хүн байна.

“МОНАДА”-тай хамтраад явах боломж бий. Бүх боломж нь байна.

Гэтэл бодит байдал дээр Ерөнхийлөгч хүртэл санаа тавьж байна. Н.Алтаншагай гишүүн, Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьд гээд байнга санаа тавьж, асууж сураглаж байдаг. Энэ хүмүүсийнхээ үгэнд орж ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр хуулийн хувьд, эрх хассан хугацаа нь дуусаагүй байхад бөхийн барилдаан дээр очих ч хориотой. Дорнод аймгийн бөх барилдаанд очоод барилдаагүй, дасгалжуулагч хийхэд л олон улсаас бичиг ирээд эрх нь хасагдаж байгаа асуудал гарсан. Допингийн эсрэг хууль дагаж мөрдөөд вбал зөөлөн ч хэт муйхарлавал маш хатуу хууль журамтай” гэдэг хариултыг өгсөн юм. 

Мөн Төвийн бүс, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг сошиалд үндэслэлгүй мэдээлэл тараадаг, Ес зүйн зөвлөлийн гишүүд рүү шөнийн цагаар мессеж бичиж дарамталдаг хэмээн буруутгасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна