Л.Энх-Амгалан: Хэт их биш хэмжээндээ таарсан гэрийн даалгавар өгнө

Х.Есү
1 цаг 15 минутын өмнө

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ. 

Тэрбээр, "Ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэд гэртээ амарч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагтай байх чухал. Тиймээс энэ жилээс гэрийн даалгаврыг “хэмжээнд нь” байлгана.

Гэрийн даалгавар гэдэг сургууль дээр сурсанаа бататгаж, бие даан сурах чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. Харин хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг гол шалтгаануудын нэг.

Иймээс сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа. Бас л дэлхийн боловсролын чиг хандлагыг нэвтрүүлж байна гэж ойлгоорой" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна