П.Ганзориг: Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олонд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе

Х.Есү
1 цаг 20 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Ганзориг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олонд мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр, "ХҮН ардынхаа эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах эрхэм үйлсэд мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн эмч, эмнэлгийн ажилтан, салбарын нийт албан хаагчид болон Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамт олонд түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө бид ямагт хамтран ажиллах болно.

Эрдэнэт хүний эрүүл мэндийг сахин хамгаалагч Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг, амжилт бүтээл арвин байх болтугай!" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна