Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай саналыг Н.Шинэцэцэг санаачилжээ

Х.Есү
2026/09/05

Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай саналыг Н.Шинэцэцэг санаачилжээ.

Тэрбээр, "Би ганцаараа бүлэг хүчингийн хэргийн хохирогч биш билээ. Над шиг маш олон хүн байдаг гэдгийг энэ оны нэг сараас хойш харсаар өдийг хүрлээ. Нийгмийн байдал хандлага, хохирсны дараах гүн шокоос болж тусламж авч чадалгүй үлдсэн-насаа чимээгүй тарчилж өнгөрүүлдэг хүмүүс 2 оронтой тоонд багтахгүй олон гэдгийг ганцхан би л гэхэд өөрийн хуудастаа ирэх захидлуудаас салбархай ноорхой зүрхээ нэмж урагдтал уншсан.

Хуулийн дагуу хэрэгтнүүдэд ялыг нь үүрүүлэхэд нотолж чадаж байвал нотолгоогоо бариад очиход хугацаа үл хамааран ийм дарагдаж үлддэг онцлогтой, хүнд хэргийг хууль нь шийддэг тогтолцоонд бид шилжих нэн шаардлагатай байгаа.

Би ч мөн адил 15 жилийн секунд бүрийг тэрж тэсч, арай гэж амьсгалж өдийг хүрчихээд дахиад нэмээд хөөн хэлэлцэх хугацааны хохирогч болмооргүй байна. Би нэмж хохирохгүй!

Тиймд энэхүү өргөдлийг санаачиллаа. Санал нийлэх хүмүүс байвал гарын үсгээ зурж өгөөрэй. Хамтдаа аль эрхтэндээ гэмтэл авч халдлагад өртсөнөөс шалтгаалан айж ичиж нуугддаг байдлаас үүдэн дарагдаж өнгөрдөг, хохирогч нь нэмж дэвслүүлдэг байдлыг дуусгавар болгох бодит алхам хийцгээе .

Энэ асуудлыг хөндөж гарын үсгээ зурж өргөдлийг хууль тогтоогчдын анхааралд оруулцгаая" гэжээ. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.59
    2026/09/06

    Бодлого даалгавартай ажиллагаа болсон юм шиг одооноос аав ээжүүд хөвгүүдээ охид хүүхнүүдээс хол зайгаа барьж яв гэж сайн үглэж захих охидуудтай эцэг эхчүүд ч гэсэн хөвгүүдээс хол зайгаа барьж яв гэж хэлэх цаг үe ирж дээ хэзээ нэгэн цагт байдалд оруулж мэдэх

    Хариулах
  • 213.55.201.203
    2026/09/06

    Яаагаад дээр үед тэр даруйд нь шүүхдээгүй вэ хэрэвээ эн эмэгтэй нөхөр хүүхэдтэй байсан бол ингэж чадахгүй байх байсандаа. Хэрэг шүүхээр нотлогдоогүй байхад ингэж хамаагүй тарааж болдог юум уу.

    Хариулах
  • 66.181.184.14
    2026/09/05

    Цуврал хүчиндүүлэлт хүсэгч Шинэцэцэг гэдэг нэр өгвөл таарна. Хэрэг нотлогдоогүй байхад хүмүүсийн нэр төрд халдана гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Энэ хүнийг өөрийг нь яллах хэрэгтэй. Тэр хүмүүсд энэ хүнээс нэр төрийг нь сэргээлгэх үүднээс нөхөн төлбөр гаргуулах ёстой.

    Хариулах
    • 103.168.34.20
      2026/09/06

      Худал гэж үү хэн ч үнэмшихгүй

  • 103.229.121.45
    2026/09/05

    Нотолж чадвал сайн л байна. Үнэхээр хэлэх үг алга. Гэхдээ энэ бол гэмт үйлдэл байсан уу гэвэл байсан. Яагаад ийм олон жил дуугүй явсын бэ гэхээс харамсаад барахгүй юм. Уур ч хүрээд байхын. Яагаад ийм удаан явсын бэ??? Яагаад???

    Хариулах
  • 202.126.88.65
    2026/09/05

    Хүчингийн хэрэг ,яагаад хөөн хэлэлцэх хугацаатай байдгийм . Энэ бол хахуул , Энэ бол залилан . 100% Санал нэг байна .

    Хариулах
  • 202.21.113.110
    2026/09/05

    тийм шүү дээр нь энэ залилан

    Хариулах
    • 103.168.34.20
      2026/09/06

      Залилан хүчиндэгчид жинхэнэ хууль ашиглах санаатай

  • 122.201.31.101
    2026/09/05

    Санал 100%нийлж байна

    Хариулах
  • 202.133.76.42
    2026/09/05

    Санал нийлж байна

    Хариулах