ТӨСӨВ 2027: Ирэх жил зургаан их наяд төгрөгийн өр төлж, 8.921 их наяд төгрөг хүртэлх зээл авна

Zuv.mn
2 цаг 52 минутын өмнө

Засгийн газар ирэх онд 5.99 их наяд төгрөгийг Засгийн газрын өр төлбөрт зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь ирэх оны нийт төсвийн даруй 15 хувьтай тэнцэх дүн юм. 

Мөн: 

-Засгийн газрын 2027 онд авч ашиглах гадаад төслийн зээлийн дээд хэмжээг 3.877 их наяд төгрөг,

-Засгийн газрын гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 2.489 их наяд төгрөг,

-Аймаг, нийслэлийн гаргах үнэт цаасны дээд хэмжээг ₮2.555 их наяд төгрөг байхаар тусгасан байна.

Дээрх гурван төрлийн зээл, зээллэг, орон нутгийн бондын дээд хэмжээ нийлээд 8.921 их наяд төгрөг болж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна