Ж.Золжаргал: Төр бизнес хийж, ашгаа хүн амынхаа 20 хувьд тарааж, 80 хувийг нь хаях бодлого руу орох гэж байна

Zuv.mn
1 цаг 37 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны нэгдсэн төсөв, 2028 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2029 оны төсвийн төлсөөллийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ирэх оны төсөвт 1 их наяд төгрөгийн дотоод бонд гаргана гэжээ. Мөн 450 сая ам.доллар зээлэх хэлэлцээр хийж байгаа гэсэн байна. Өөрөөр хэлбэл, зардлаа шилжүүлж цалин, тэтгэвэр нэмэх гэж байгаа юм байна.  

Хамгийн ноцтой нь, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирсэн. Энэ нэмэлт өөрчлөлтөөр,

-Урсгал зардлыг нийт эдийн засгийн 30 хувиас хэтрүүлэхгүй байх,

-Төсвийн алдагдал төсвийн 2 хувиас хэтрэхгүй, эсвэл ашигтай байна гэдэг заалтын “ашигтай байна” гэдгийг авч хаясан.

-Төсвийн хүрээг баталсны дараа гурван сараас доошгүй хугацааны дараа төсвөө батална гэж заасныг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хэлэлцээд, өөрчлөөд явах боломж гаргасан байна. 

Төр бизнесүүдийг шударга өрсөлдүүлдэг субъект болохоос өөрөө бизнес хийж ашиг олоод тарааж өгдөг субъект биш. Гэтэл ийм ажил хийх гэж байна, ингэхдээ нийт ард түмэндээ тэгш биш, 20 хувьд нь тарааж өгөөд 80 хувийг нь хаях тийм л бодлого руу орж байна гэв.

Мөн нэг удаагийн шинж чанартай Нийслэлийн бондыг төсөв рүү татаж, байнгын шинжтэй зардал болох цалин, тэтгэврийн нэмэгдэл рүү шилжүүлснийг шүүмжилж, "Оны эцэс гэхэд инфляци өлхөн 15 хувь хүрчих байх" гэсэн байр суурь суурь илэрхийлэв. 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна