УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, " 30-ын талынхан Булган аймагт уулзсан нь үнэн. Биднийг тансаг зэрэглэлийн амралтын газарт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын асуудлыг ярьсан гээд мэдээлэл гарсан байна лээ. Гэхдээ бид тэр хүний талаар огт яриагүй.
Бид намрын их ажлаас өмнө Булган аймаг руу явж салхинд гарсан. Хэн нэгнийг огцруулах тухай асуудал ярьсан зүйл огт байхгүй. Ойр зуурын юм л ярилцсан. Улсын төсөв дээр анхаарах зүйл юу байна, шатахууны асуудал болон хэн ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар мөн тулгамдаж байгаа асуудлууд дээр ямар байр суурьтай байна гэдгийг л ярилцсан.
Тэтгэвэр тэтгэмжийг ирэх оны нэгдүгээр сараас 10 хувиар нэмнэ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас ахмадуудын суурь тэтгэврийг 11 дүгээр сарын 01-нээс олгож эхэлье гэдэг саналыг оруулж ирж байгаа. Суурь тэтгэврийн гол онцлог нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудад хамааралтай. Ингэхдээ эмэгтэй 55 нас хүрсэн, эрэгтэй 60 нас хүрсэн ахмадуудад л хамаатай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.45
Ойр зуурын юм ярьсан гэнэ. Салхинд гарч ойр зуурын юм ярихад овоо ойрхон газар байна шүү.
Хариулах