Э.Батшугар: Зүрх судас, даралт, чихрийн шижингийн эмийн үнийг чөлөөлнө

Х.Есү
1 цаг 36 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Аймгуудын эрүүл мэндийн газрын ажилтнуудын цалинг нэмж чадахгүй байсан. Одоо нэмж байгаа.

-Та эмийн чанартай холбоотой ажил эхлүүлсэн байсан шүү дээ. Одоо ямар шатан дээрээ яваа вэ?

-Бид ирэх ондоо хамтын төлбөрөө зорилтот бүлгийн иргэддээ чөлөөлж байгаа. Өнгөрсөн онд 800 мянгаад иргэн хөнгөлөлттэй эм авсан. Үүнээс 570 мянга нь архаг өвчний эм байсан. Эндээс харахад хамтын төлбөрөө төлж чадахгүй иргэд эм тасалдсан 240 мянган иргэн байсан гэсэн тоо судалгаа гарсан.

Тэдгээр иргэдийг эмээр тогтмол хангаж байлгах ёстой. 240 мянган иргэн эмээ авч чадахгүйгээс үүдэн өвчин нь хүндэрч лавлагаа шатны эмнэлэгт хэвтсэн. Үүний зардал нь 210 тэрбум төгрөг болсон.

Эмийн чанарт анхаарч, зорилтот бүлгийн иргэдийн зүрх судас, даралт, чихрийн шижингийн эмийн үнийг чөлөөлнө. Нас баралтыг харахад номер нэг нь зүрх судасны өвчин, хоёрдугаарт даралт, гуравдугаарт сахар байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна