УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Бусад сатанцууд яагаад баригдаагүй вэ гэвэл Хятадууд 2021 оноос хойш нүүрсний станцуудад хөрөнгө оруулалт хийхээ зогсоочихсон юм. Тийм учраас манай улсад, ялангуяа нүүрсний станц барих нь хүндрэлтэй. Бид нар өөрсдөө л мөнгө гаргаж барихгүй бол, гадны улсуудаас нүүрсний станцын санхүүжилт олгох боломжгүй.
Бид л өөрсдөө төсөвтөө тусгаад уул уурхай ч юм уу нэмэлт орлогоосоо үүнийг санхүүжүүлэхгүй бол гаднхас мөнгө олох боломжгүй. Гэхдээ зайлшгүй барих хэрэгтэй. Нүүрсний станцаас гадна миний сая хэлсэн шууд зохицуулалтын систем ажилладаг хийн буюу усан цахилгаан станц барьж байж Монгол улс өөрсдийн гэсэн эрчим хүчний хараат бус системтэй болно. Хэрвээ бид Өмнөговь аймагт 500-600 мегаваттын нар, салхины станц барих юм бол тэрийг бид ар жаргах, салхи зогсохоор хааж чадахгүй.
Хятадын системтэй хамтарч ажиллана. Хятадын системтэй байнгын хамтран ажилладаг 500-600 мегаваттын нар, салхины станцтай болох төсөл явж байгаа нь буруу. Харин тэрний оронд та бүхний асуугаад байгаа Монголдоо нүүрсний, хийн, усан цахилгаан станцууд барих асуудлууддаа л анхаарах ёстой.
ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500,600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна