Ц.Даваасүрэн: С.Баяр улсаа хорлохоо больж үз. Одоо бас эрчим хүчний хараат болгох санаатай

Х.Есү
1 цаг 40 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" хэмээн ярьж байсан. 

Тэгвэл түүний энэхүү байр суурьтай холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр "Эрчим хүчний статистик, дүн шинжилгээ хийдэг IEA, Ember зэрэг олон улсын байгууллагын мэдээлснээр, 2025 онд нийт цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүч (34%) нүүрснээс (33%) анх удаа давсан аж. 2030 онд дэлхийн цахилгааны 50% нь сэргээгдэх эх үүсвэрээс гарах төлөвтэй. Дэлхийн хандлагаа дагах нь зөв. Ц.Даваасүрэн бол үүнийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Сонирхол нь өөр" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн С.Баярт хандан "Чамд падгүй, хол бай.  Баяраа улсаа хорлохоо больж үз. Чи Рио-д худалдагдсанаас болж Монгол улс өдөрт 13-15 тэрбум төгрөг зээлийн хүүд төлж байна. Одоо улсаа эрчим хүчний хараат болгох санаатай. 

Нар жаргахаар, салхи зогсохоор наад станц чинь зогсоно, яаж 100 хувь Оюу толгойг хангах уу? Тэгээд оройн оргил ачаалалтай давхцахаар монголоос дутууг нь нөхөж чадахгүй. Гаднаас л авч таарна даа. Сэргээгдэх эрчим хүч ашиглахын тулд дэд бүтцийг нь бий болгодог. Жишээ нь, шууд кноп дараад ажилладаг Усан цахилгаан станц, Газын станц, Батарей хуримтлуурын станц г.м тохируулгын станцууд байж үүсэх дутагдлыг шууд хаадаг. Ийм бүтээн байгуулалтыг эхэлж хийх ёстой. 

Байшинг дээрээс нь барьдаггүйтэй адил юм даа. Би мэргэжлийг хүний хувьд зөвлөж байна. 2030 онд дэлхийн нийт эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй гэдгийг би мэдэж байгаагаараа Баяраас ялгаатай юм даа. Харин атомын эрчим хүчийг хүн төрөлхтөн аюулгүй ашиглах технологитой болж магадгүй юм. Одоо энэ чиглэл рүү Дэлхийн эрчим хүчний хөгжил явж байна. Трамп чинь харин Баяраас илүү үүнийг ойлгоод байгаам шүү, 80 нас хүрч байгаа гэхэд" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна