О.Хангай: Баян-Өлгий аймагт амьдарч байгаа урианхай, тува иргэдээ анхаарах цаг нь болсон

Х.Есү
1 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Баян-Өлгий аймагт Казакстан улсын консул байгуулах асуудлаас үүдэн маргалдаад буй. Үүнээс үүдэн иргэд талцаж, сошиал орчинд олон маргаан өрнөсөөр байна. 

Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Монгол төр минь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа урианхай, тува иргэдээ анхаарах цаг нь болсон байх. Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар,сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байхаа.

Урианхай, тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн тамгын газар, ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлье. Та нар маань болж байгаа болохгүй байгаа зүйлийнхээ талаар бичиж үлдээгээрэй" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна